ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
“Парис-2024” зуны олимпын XXXIII наадам эхлэхэд дөрвөн өдөр үлдлээ. Монголчуудын олимпын салхийг байт харваач, “Ханжоу” Азийн наадмын аварга, ОУХМ Б.Отгонболд хагалах юм. Тэгвэл олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 26-ны өдөр болно. Үүний дараа залгуулаад 07 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд жүдо бөхийн өрсөлдөөн явагдах юм.
Монголын жүдо бөхийн багийн бүрэлдэхүүнийг ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар удирдаж, дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа, эмч Масатоши Нишикидо нар багтжээ. Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид олимпын дэвжээнд -60, -66, -73, -48, -52, -57кг жинд зодоглоно.