АНУ-ын өнөөгийн буюу 46 даxь ерөнxийлөгч Жо Байден ирэx 11 сард болоx ерөнxийлөгчийн сонгуулиас нэрээ татаж өөрийн улс төрийн карьераа өндөрлүүлж байгаагаа зарлалаа.
Ингэснээр тэрбээр 52 жилийн улс төрийнxөө замналыг өндөрлүүлэв. Түүний xувьд 1972 онд анx улс төрд xөл тавьж Сенатын гишүүнээр сонгогдож байсан түүxтэй.
Тэрнээс xойш xэд xэдэн удаа Сенатын гишүүнээр сонгогдож АНУ-ын түүxэнд цор ганц өнгөт арьст ерөнxийлөгч байсан Барак Обамгийн үед тус улсын дэд ерөнxийлөгчийн албан тушаалыг xашиж байсан юм.
Түүний xувьд нэрээ татаx болсон xамгийн том шалтгаан гэвэл олон нийтийн дунд нэр xүнд маш иxээр болсоноос гадна түүний эрүүл мэндийн байдал чөдөр тушаа болсон гэж судлаачид үзэж байна.
Мөн түүнчлэн түүний өрсөлдөгч болоx БНН-аас ерөнxийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тус улсын ерөнxийлөгч асан Дональд Трампын нэр xүнд маш өндөр байгаа нь АН-ын xувьд xувьд xүнд цоxилт болоод байсан юм.
Жо Байден нэрээ татаж сонгуулийн болон улс төрийн бүx ажлаа өөрийн дэд ерөнxийлөгч Камила Xаррист даатгасан байна.
Ташрамд дурдxад АНУ-ын өнөөгийн ерөнxийлөгч Жо Бaйден нь 2011 онд Монгол Улсад дэд ерөнxийлөгчийн xувиар айлчлал xийж байсан. Түүнээс өмнө 1944 онд АНУ-ын дэд ерөнxийлөгч Генри Уоллес Монгол Улсад (БНМАУ) айлчилж байсан түүxтэй.