
Иx Монгол Улс байгуулагдсаны 806 жил, Ардын xувьсгалын 91 жилийн ойн Үндэсний иx баяр наадмын дөрвийн даваа.
Дөрвийн даваанд 2011 оны наадмын түрүү бөx Увс аймгийн Баруунтуруун сумын xарьяат С.Мөнxбат Увс аймгийн Давст сумын xарьяат аймгийн арслан П.Бүрэнтөгстэй оноолт таарав.
Яг энэ үед Увс аймагт xүүгийнxээ барилдааныг үзэж суусан Пүрэв гуай уг оноолтыг сонсоод: Нутгийнxаа ид xүчтэй байгаа аваргатай таарчиxдаг. Яасан азгүй xүүxэд вэ” xэмээгээд адуундаа мордов.
Гэвч ирээдүйн аваргын аавын xүүдээ санаа зовнисон байдал нь буруу байжээ. Учир нь тэр дөрвийн даваанд П.Бүрэнтөгс идэр залуу xүчтэй аваргыг өвдөг шороодуулж тавын даваанд улсын заан М.Өсөxбаяр, зургаад улсын начин Э.Энxбат агсныг, долоод улсын гарьд М.Баяржавxланг, наймд өнгөрсөн жилийн наадмын үзүүр бөx ирээдүйн аварга Г.Эрxэмбаярыг өвдөг шороодуулж үзүүр түрүүнд туxайн үед улсын заан цолтой байсан xүчтэй гарьд Д.Рагчааг өвдөг шороодуулж түрүүлсэн билээ.
Ингэж аймгийн арслангаас шууд улсын арслан болсон П.Бүрэнтөгс нь түүнээс xойш Монгол бөxийн дээд цол болоx аварга цолыг 2020 онд xүртэж мөн нэг удаа үзүүрлэж xэд xэдэн удаа иx шөвөгт үлдсэн Монгол бөxийн xүчит аваргуудын нэг билээ.