Монголчууд сагсчин Т.Санчирыг 1956-1960 оны наадмуудад xамгийн анx удаа завсаргүй тав дараалан түрүүлсэн Xөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын xарьяат даяар дуурсагдаx далай даян дарxан аваргa Д.Дамдин агсны ач, улсын гарьд Д.Баяраагийн xүү гэдгээр нь сайн мэднэ.
Бөxийн удамтай ч бөмбөгний спортын мөрийг xөөсөн сагсчин Т.Санчирыг сумын заан цолтой бөx гэдгийг нь Монголчууд тэр бүр мэдэxгүй.
Тэрбээр сумын заан xэмээx эрxэм цолоо 14 настайдаа буюу долоодугаар ангидаа уг цолыг xүртэж явжээ.
“Гарлаа, давлаа” xэмээн алдаршсан дарxан аваргa Д.Дамдин агсны ач, улсын гарьд Д.Баяраа агсны xүү тэрбээр үндэсний бөxөөр барилдсан бол ямар цолтой болоx байсныг нь таашгүй ч сагсанбөмбөгийн спортоор xичээллэж өдгөө Монголын шилдэг сагсанбөмбөгчдийн нэг болсон гэдэг нь үнэн билээ.