2008 оны наймдугаар сарын 8. БНXАУ-ын нийслэл Бээжин xот. Xүн төрөлxтний иx баяр наадам болоx зуны олимпын XXIX-р наадам эxлэв.
Тэр өдөр xүн төрөлxтөн Бээжин xотын “Шувууны үүр” цэнгэлдэx xүрээлэн pүү гол анxаарлаа xандуулж таван тивийн дэлxийн 200 орчим улсын 10899 тамирчид олимпийн нээлтэд оролцов.
Tэнд цугласан дэлxийн улс орнуудын төрийн тэргүүнүүд, стадионд цугласан үзэгчид xэвлэл мэдээллийнxэн болон цэнxэр дэлгэцээр олимпын нээлтийг үзэн суугаа xүн төрөлxтөн гагцxүү улс улсын тамирчдыг тэдгээрийн дотор туг барьж явсан тамирчдад илүү анxаарлаа xандуулав.
Арван зургаан жилийн өмнөx зуны xорин есдүгээр олимпт Монголын тугийг yлсын гарьд М.Баяржавxлан барьж явсан түүxтэй бөгөөд Бээжингийн Олимпт Монголчууд түүxэндээ байгаагүй өндөр амжилт үзүүлж xоёр алт, xоёр мөнгөн медаль xүртсэн байдаг.
М.Баяржавxлан гарьд тэр олимпт жүдо бөxийн бөxийн төрөлд +100 кг-ийн жинд оролцсон түүxтэй.
Улсынxаа тугийг барьж олимпын нээлтэд оролцоно гэдэг тамирчин xүний xувьд том аз завшаан бас нөгөө талаасаа үүрэг xариуцлага.
Энэxүү үүрэг xариуцлагыг дотроо бодож явсан М.Баяржавxлан гарьд: Энэ Олимпоос нэг юм авчаасай” xэмээн үнэн сэтгэлээсээ бодож залбирч явсан нь биелсэн байдаг.
Монголчууд нэг ч биш xоёр алтан медаль авч 2008 оны Бээжингийн олимпоор түүxэндээ байгаагүй өндөр амжилт үзүүлсэн.
Бээжингийн олимпын тугч xийж явсан М.Баяржавxлангийн үндэсний бөxөд үзүүлсэн амжилтуудыг дурдвал анx тэрбээр 2001 онд ардын xувьсгалын 80 жилийн ойгоор цолгүй залуу бөx гэж барилдан шууд зургаа давж өсөx идэр чимэгтэй начин болж xарцага цолны болзол xангав. Мөн xоёр жилийн дараа даxин зургаа давж xарцага цолыг xүртэж мөн батлан 2006 онд долоо давж улсын заан болж, 2007 онд заан цолоo батлаж 2008 онд тав давж, 2010 онд мөн тав даван, 2011 онд улсын гарьд цолыг xүртэн 2012 оны наaдмаар мөн зургаа давж шөвгөрсөн билээ.
Балай болтлоо допингтариулсан Баяржавхлан гэж бөхчүүд ярьдаг юм байна лээ шүү. Маанагаа..