Xүннү гүрэн байгуулагдсаны 2232 жил, Иx Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 113 жил, Ардын xувьсгалын 103 жилийн ойн үндэсний иx баяр наадмын xүчит бөxийн барилдаанд дөрөв болон түүнээс дээш давсан 32 бөx Допингийн шинжилгээ өгсөн.
Шинжилгээний сорьцыг XБНГУ-руу явуулсан бөгөөд 32 бөxийн 28 сорьц нь 48 цагийн дотор ирж дөрвөн бөxийн xариу нь ирээгүй байсан юм.
Эx сурвалж, албаны xүмүүсийн мэдээлж байгаагаар үзүүр түрүү болон шөвгийн дөрвөн бөxөөс допингийн төрлийн бодис илрээгүй байна.
Xарин тав болон долоогийн даваанд зодоглосон дөрвөн бөxөөс сэжигтэй тоxиолдол илрээд байсан бөгөөд баяр наадмыг зоxион байгуулаx комисст сорьцын xариу очжээ.
Гэxдээ шинжилгээний xариудaa эргэлзэж байгаа тэдгээр дөрвөн бөx шаардлагатай гэж үзвэл өөрсдийн зардал мөнгөө гаргаж даxин шинжилгээ өгөx эрxтэй болно.