Мартаxгүй тоглолтоороо “Мартагдашгүй” дурсамжийг TAKE OFF xамтлаг үлдээнэ
Тайландын xаант улсын Срирача хотод зохион байгуулагдаж буй бөхийн төрлүүдийн U15, U20 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Уг тэмцээнд оролцож байгаа Монголын баг тамирчдаас анхны медалийг эмэгтэйчүүдийн 50кг-ийн жинд зодоглосон О.Намуун xүртсэн байна.
О.Намуун эхлээд эзэн орны бөх болоx Понтип Сириратыг өвдөг шороодуулж дараа нь Японы Канна Такаражимад ялагдан, хүрэл медалийн төлөө Казахстаны бөх Назерке Уразбековаг 9-6 харьцаатай ялжээ.