Икс хүмүүс Магнетогийн залуу дүр бүтээгч Майкл Пассбэндэр

Дан ганц Монгол Улсаа төдийгүй шар тивийг төлөөлөн 60 сая ам.долларын шагналын сантай “Esport World Cup” наадамд xүз үзсэн “The MongolZ” баг тэмцээнээ өндөрлүүлжээ.
Тэд өчигдөр эхний тоглолтоо дэлхийн чансааны зургаад бичигдэж буй “G2 Esports” багтай хийж 2-0 (Ancient 11-13, Inferno 13-16) харьцаагаар хожигдсоноор Resurrection Stage-д тоглохоор болсон.
Улмаар финалын тоглолтонд Бразилын “FURIA Esports” багтай тоглож Nuke-д 13-9 харьцаагаар хожигдов.
Ингэснээр The MongolZ баг есдүгээр байранд шалгарч 25 мянган ам.долларын эзэд болсон байна.
“Esports World Cup 2024” наадмын CS2 төрөлд Монголын “The MongolZ” оролцож байгаагаас гадна Mobile Legends төрөлд Монголын “IHC Esports” баг мөн оролцсон юм.