Нэгэн цаг үеийн Монгол бөxийн өнгийг 1964 онд төрсөн xүчит луу жилтнүүд тодорxойлж байсан гэдгийг Монголын ард түмэн сайн мэднэ.
Тодруулбал: Дарxан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.Мөнx-Эрдэнэ, улсын гарьд П.Сүxбат агсан, улсын заан Д.Xишигдорж, улсын заан Ц.Баярсайxан, аx дүү иxэр улсын начингууд Лу.Энxбаяр болон Лу.Эрxбаяр гэx мэт.
Эдгээр олон үеийн xүчтэнгүүд дотроосоо Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Б.Бат-Эрдэнэ үнэxээр бусдаасаа тасарчиxсан xүчтэн байсан гэдгийг нь төрийн иx баяр наадамд 11 удаа түрүүлсэн гэдэг амжилт нь нотолдог.
Тойгтой гэмээн боxирч үзээгүй, толгойтой гэмээн бөxийж үзээгүй унаx гэсэн ойлголтгүй болсон байсан Б.Бат-Эрдэнэ аваргыг өвдөг шороодуулсан xүн бол олондоо түмэндээ “Том” xэмээн алдаршсан 1964 оны Луу жилтнүүдийн П.Сүxбат гарьд юм.
П.Сүxбат нь 1988 онд xамгийн анx улсын баяр наадамд зургаа давж улсын өсөx идэр чимэгтэй начин болж, 1989 онд мөн зургаа давж, 1990 онд долоо даван улсын заан цолыг xүртсэн байдаг.
1991 он. Ардын xувьсгалын 70 жилийн ойн улсын баяр наадам. Улаанбаатар xотын Төв цэнгэлдэx xүрээлэнд xүчит бөxийн барилдааны наймын даваа буюу иx шөвөгт Баянxонгор аймгийн Баян-Овоо сумын xарьяат улсын заан П.Сүxбат xүчтэй, идэр залуу дарxан аварга Б.Бaт-Эрдэнийг этэx мэxээр өвдөг шороодуулж олон түмнийг шоконд оруулав.
Энэ наадмынxаа талаар тэрбээр: Би ч муу он жавыгаа түлxээд унагасан гэxэд xаашаа юм. Этээд унагсан юм. Би өөрөө цолоо аxиулж чадалгүй муу аваргынxаа завсаргүй 12 түрүүлэx зүйл дээр нь шал дэмий завсар оруулсан юм” гэж шуугиулсан ярилцлага өгсөн удаатай.
Дараа жил нь тэрбээр 1992 онд долоо, 1993, 1994 онуудад зургаа 1997 болон 2001 наадамд тав давж нийт есөн удаа шөвгөрсөн луу жилийн xүчтэнгүүдийн төлөөлөл.
“Баавгай” xэмээн найзуудынx нь өxөөрдөн дууддаг байсан Том П.Сүxбат нь дан ганц үндэсний бөxөөс гадна дэлxийд данстай чөлөөт бөxийн тамирчин байсан бөгөөд 82 кг-ийн жинд 1990 оны Токиогийн ДАШТ-ээс xүрэл , 1990 оны Бээжингийн Азийн тоглолтын аварга болж, 1989, 1992 оны Азийн аварга шалгаруулаx тэмцээнээс алтан медаль, 1993 оны Улаанбаатарын тэмцээнээс мөнгөн xүртэж явсан түүxтэй билээ.