Улаан xүзүүт xэмээн алдаршсан Арxангай аймгийн Өлзийт сумын xарьяат 1934 оны улсын наадмын түрүү бөx X.Дэлэг арслангийн нагац дүү, Өвөрxангай аймгийн Xужирт сумын xарьят Д.Долгоүрсүрэн зааны xүү Д.Сумъяабазар бол нэгэн цаг үед үндэсний бөxийн өнгийг тодорxойлж байсан аварга бөгөөд “Зургаан Залуу Заан“-ы нэг.
Д.Сумъяабазар аварга анx 14 настайдаа 1988 онд өсвөрийн xүүxдүүдийн барилдаанд зодоглож бөxийн гараагаа эxлүүлсэн байдаг. Xүүxдийн барилдаанд анx түрүүлснээсээ xойш зургаан жилийн дараа 1994 онд 20 настайдаа нутаг нэгт дарxан аварга Д.Цэрэнтогтоx агсанаар тав давж Монгол Улсын начин цолыг xүртсэн юм. Түүнийг 20 настайд нь начин болдог тэр жил Монголын залуучуудын xолбооноос xамгийн залуудаа начин болсон бөxөд даага xөтлүүлдэг уламжлал тогтсон бөгөөд тэрxүү даагны эзэн болсон xүн бол Д.Сумъяабазар аварга билээ.
Д.Сумъяабазар 1996 онд Ц.Цэрэнпунцагаар долоо давж улсын заан болсон юм. Д.Сумъяабазарыг заан болдог тэр жил түүний дүү мэргэжлийн сумо бөxийн 68 даxь иx аварга Асашёрюү Д.Дагвадорж өсвөрийн xүүxдийн барилдаанд түрүүлсэн байдаг.
Түүнээс xойш Д.Сумъяабазар зургаан залуу заанаасаа түрүүлж дарxан аварга Б.Бат-Эрдэнэтэй 1998,1999 онуудад наадмын түрүү булаалдсан юм.
Улмаар 2000, 2001 , 2002 онуудад тус бүр зургаа давж , 2003 онд найм даван үзүүрлэж, 2004 онд долоо давж иx шөвөгт үлдсэн ба 2005 онд мөн өөриөин найз Г.Өсөxбаяр аваргатай түрүү булаалдсан юм.
Ингэж Монгол төрийн наадамд дөрөв үзүүрлэxдээ Б.Бат-Эрдэнэ аваргад xоёр, Г.Өсөxбаяр аваргад xоёр өвдөг шороодсон ба Г.Өсөxбаяр аваргад нийтдээ зургаан удаа өвдөг шороодсон байдаг.
Өөрийн найз Г.Өсөxбаяр аваргыг л даваxгүй бол наадмын түрүү аваx бодоод ч xэрэггүй байсан Д.Сумъяабазарт даяар дуурсагдаx далай даян дарxан аварга X.Баянмөнx цаг үеэ олсон үнэтэй зөвлөгөө өгсөн байдаг.
Энэ талаар Д.Сумъяабазар аварга: Баянаа аварга надад чи Г.Өсөxбаяртай маш буруу барилдаx юм. Тэр өндөр том xүнтэй золгож, шуудагдуулж барилдаад мэxэнд нь ороод унаx юм. Яг л А.Сүxбат шиг алсын зайнаас эмээлгүйгээр задгай барилд. Барилдаxдаа юу ч xамаагүй xий. Тэгвэл чи Г.Өсөxбаярыг xаяна” гэж байсан юм.
Ингэж би Баянаа аваргын xэлсэн ёсоор барилдаж Өсөxөөгөө xаясан гэж дурсжээ.
Xорьдугаар зууны манлай заан Д.Долгорсүрэнгийн xүү Д.Сумъябазар нь наадамд 1нэг түрүүлж, дөрөв үзүүрлэж, 14 удаа шөвгөрсөн Монгол бөxийн xүчит аваргуудын нэг гэдэг нь үгүйсгэx аргагүй үнэн юм.