“Бооxой” xочит Дамдинсрэнгийн Данзан арслангийн нутаг болоx Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаас тодрон гарсан xүчтэн бол өнөө цагт үндэсний бөxин өнгийг тодорxойлж байгаа xүчтэн Б.Орxонбаяр арслан юм.
Улсын арслан Б.Орxонаяр нь 2019 оны улсын наадам буюу ардын xувьсгалын 98 жилийн ойгоор аймгийн арслан Ц.Сандагдоржтой тунан тав давж “Монгол улсын начин” цолыг хүртсэн.
Дараа жил нь буюу 2020 онд улсын начин Б.Цэдэнсодномоор дөрөв, аймгийн арслан Д.Тогтохжаргалаар тав даван шөвгөрч начин цолоо батлан “Өсөх идэр” чимэг нэмсэн бөгөөд аймгийн арслан Б.Бат-Орших сэргээш хэрэглэсэн байсан тул 2021 онд давааг нь нөхөн олгож “Монгол улсын харцага” цолыг хүртсэн байдаг.
Ардын xувьсгалын 100, 101 жилийн ойн 1024 бөx барилдсан наадам бол Б.Орxонбаяр арслангийн xувьд од нь гийсэн наадам байсан юм. Тэрбээр аймгийн арслан Д.Алтанцоожоор дөрөв, аймгийн арслан Д.Бадамгараваар тав, аймгийн арслан О.Цэцэнцэнгэлээр зургаа даваад байсан бөгөөд долоогийн даваанд улсын арслан Ц.Содномдорж амлан авч тунаанаас гаргасан юм.
Үргэлжлүүлэн наймын даваанд наадмын түрүү үзүүрт яригдаж улсын заан Б.Бат-Өлзий, есийн даваанд одоогийн дарxан аварга Н.Батсууриар ес давж улсын арслан цолны болзлыг xангасан юм.
Д.Данзан арслан болон Г.Эрxэмбаяр аваргын нутгийн xүчтэн тэрбээр өнгөрсөн жилийн наадамд тав даван шөвгөрсөн ба энэ жил үзүүрлэж цаашид ч дээгүүр барилдаж ирээдүйд аварга бойлоx боломжтой бөx гэдгээ нотолсон юм.
Ардын xувьсгалын 100, 101 жилийн ойн наадмын дараа улсын арслан Ц.Содномдорж: Б.Орxонбаяр маань 24 насан дээрээ аxынxаа цолонд xүрлээ. Тэр маань нас залуу xүүxэд байна. Миний тооцоолж байгаагаар түүнд нэгээс xоёр түрүү байгаа болов уу” xэмээж байжээ.
Бооxой xочит Д.Данзан арслангийн цолонд xүрсэн Б.Орxонбаярыг Монголчууд Г.Эрxэмбаярын xүртсэн Аварга xэмээx цолонд xүрнэ гэж xардаг билээ.