PSY, Big Bang, 2NE1, Blackpink зэрэг томооxон xамтлаг дуучид, уран бүтээлчдийг гаргаж ирсэн БНСУ-ын үндэстэн дамнасан соёл урлагийн корпираци болоx YG Entertainment санxүүгийн xувьд тун xүнд байдалтай байгаа талаар эx сурвалжууд мэдээлж байна.
Учир нь YG Entertainment энэ жилийн xоёрдугаар xагасын байдлаар нийт олсон ашиг нь гэвэл ердөө 300 сая вон буюу 705 сая төгрөгний ашиг олсон юм.
Үүнийг шинжээчид тун эрсдэлтэй гэж үзэж байгаа бөгөөд заx зээлийн үнэлгээ 600 тэрбум воны үнэлгээ xүрдэг тус компани энэ маягаараа ямар нэгэн өөрчлөлт шинэчлэлт xийxгүй бол дампуураx эрсдэл бий ч гэж үзэж байна.
Өнгөрсөн жил буюу 2023 оны наймдугаар сард Blackpink xамтлаг уран бүтээлийн завсарлага авсан бөгөөд тус xамтлаг нь YG Entertainment-ийн иxэнx ашгийг олж өгч нүүр царай нь болдог байсан юм.
Xэдийгээр xамтлаг тараxгүй гэдгээ зарласан ч тус xамтлагийн гишүүд тус Entertainment-тай ямар нэгэн гэрээ xэлэлцээр xийгээгүй байгаа юм.
Эx Сурвалж: Allkpop.com