Монгол улсаараа бахархаж төрийн далбаагаа мандуулах боломж Монгол хүн бүрд байдгийн тод жишээг мөрөөдөлдөө хөтлөгдөж 14,000 км замыг амжилттай туулсан дугуйчин залуу, Төрийнхөө далбааг дэлхийн
дээвэрт мандуулж, Монгол хүний эр зориг, тэсвэр хатуужлыг дэлхий дахинаа бататган харуулах маш том зорилгыг тавьж хүчилтөрөгчийн маскгүй Эверестийн оргил дээр амжилттай гарч чадсан уулчин залуус, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд хөлс хүч хөдөлмөрөө зориулсан тамирчид гээд дурдаад байвал дуусашгүй олон залуучууд дэлхийд Монгол гэдэг нэрээ өргөж харууллаа.
Тэдний зүрх сэтгэлд Монголоо гэсэн омогшил, бахархал харин гарт нь Монгол улсын төрийн далбаа хамт байсан. Биднийг Монгол хүн гэдгийг илэрхийлдэг ондоошлын орхиж үл болох хэсэг бол мэдээж Монгол Улсын төрийн далбаа юм. Хэдхэн жилийн өмнө үндэсний баяр наадмаараа бид төрийн далбаагаараа гоёж албан байгууллага бүр төрийн далбаагаа мандуулдаг байсан ч жил ирэх тусам багассаар байгаа нь харамсалтай.
Монгол улсын төрийн далбаа нь Монгол ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, тусгаар тогтнол, эв найрамдал, цог хийморийн бэлгэдэл тул бид Төрийн далбаагаа хүндэтгэн бахархаж, дэлхийд сурталчлан таниулах хүндэт үүргийг бүгд хүлээсэн билээ.
Энэхүү хүлээсэн үүргээ Нэкст Групп ХХК-н залуус хэрэглэгч үйлчлүүлэгч болон та бүхэнтэй хамтран биелүүлэхээр “Мину Монголын Далбаа” нөлөөллийн аяныг зарлаж Монгол орон даяар дахин эерэг
өөрчлөлтөд түүчээлэх уриалга дэвшүүллээ.
Уг уриалгын үндсэн зорилго нь Монгол Улсын иргэн бүрд Төрийн далбаагаараа бахархах сэтгэгдэл төрүүлэхэд оршиж байгаа бөгөөд “Уулан дээр дэлгэсэн хамгийн том төрийн далбаа” Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоох юм.
Монгол хүний ур ухаанаар эх орондоо 4,050 МкВ Төрийн далбааг бүтээх их үйлсийг дэмжиж оролцохыг хүсвэл дараах холбоосоор орж мэдээлэл авна уу!
Холбоос:
https://next.mn/mypridemysign
МИНУ МОНГОЛЫН ДАЛБАА ҮҮРД МАНДАН БАДРАГ!