Хүн төрөлхтний баяр цэнгэлийн манлай болсон Парисын олимпод Монгол улсын нэрийг дэлхийн тавцанд мандуулахаар зорьж буй гал эрмэлзлээр дүүрэн шигшээ баг, тамирчдаа Нэткапитал санхүүгийн группээс дэмжин ажиллаж амжилтыг хүсээд Монгол Улсынхаа төрийн далбааг Парисын тэнгэрт мандуулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэн амжилт хүсэж, тамирчин тус бүрд нэг сая төгрөг болон БАБА брэндийн иж бүрэн хувцас гардуулан өгчээ.
Тэсвэр тэвчээрийн үлгэр дуурайллыг үзүүлж, ард түмэндээ эх орноороо бахархах сэтгэлийг бадраадаг үндэсний шигшээ баг Франц улсын Парис хотноо 2021.07.26- 08.11-ны хооронд зохион байгуулагдах зуны XXXIII олимпын наадамд спортын 9 төрлөөр 33 тамирчин оролцохоор эрхээ хүртсэн бөгөөд тэмцээн энэ сарын 24-нд Нэткапитал санхүүгийн группын тамирчин Б. Отгонболд байт харвааны урьдчилсан харваагаар эхлүүлж байгаа юм.