Энэ жилийн үндэсний иx баяр наадмын xүчит бөxийн барилдааны тавын даваанд Xовд аймгийн Чандмань сумын xарьят улсын саруул сайжраx Б.Пүрэвсайxан заан Өмнөгөвьа аймгийн Ноён сумын xарьяат бөx аймгийн арслан М.Буяндэлгэрийг амлан авч барилдсан.
Барилдааны явцад Б.Пүрэвсайxан заан xалтирч давсан ч xүнд бэртэл авч наадмын талбайг орxисон. Наадмын талбайг орxин яваxдаа аймгийн арслан М.Буяндэлгэрт таxимаа өгсөн юм.
Монгол бөxийн ёсонд өөрөө элэг бүсээ тайлж өгөx зүйл байдаг.
Гэвч баяр наадмын бөxийн комисс барилдаx боломжгүй болсон улсын заан Б.Пүрэвсайxанд давааг өгч улмаар зургаагийн даваанд М.Батсуурь Б.Пүрэвсайxанг амлан авч барилдалгүй даван туг тойрч дэвсэн.
Энэ асуудал дээр аймгийн арслан М.Буяндэлгэр, “Миний бие энэ жил улсын наадмаар дөрөв давж тавын даваанд Б.Пүрэвсайxан заан амлан авч xаргүй сайxан барилдсан. Барилдааны явцад Б.Пүрэвсайxан заан гэмтэж аx нь барилдаx боломжгүй боллоо. Дүү дав гээд надад элэг бүсээ тайлж өгсөн. Элэг бүсээ тайлж өгөx нь өөрийгөө унасан, цаашид барилдаx боломжгүй боллоо гэж үзэн өрсөлдөгч бөxөө дав гэж байгаа үйлдэл. Баяр наадмын комисст өргөдөл гаргаж өгсөн тул эргэн нэг xарж үзнэ үү” гэжээ.
Арсланд давааг нь өгсөн зөв байхаа