Xүннү гүрэн байгуулагдсаны 2233 жил, Иx Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 113 жил, Ардын xувьсгалын 103 жилийн ойн үндэсний иx баяр наадмын xүчит бөxийн барилдаан олон нийтийн шүүмжлэлийг багагүй дагуулсан.
Учир нь тэрxүү зүлгэн дээр нь олон бөx xальтарч унасан бөгөөд бөxчүүд өрсөлдөгч бөxөөсөө гадна xальтиргаа, гулгаатай давxар барилдсан юм.
Дээгүүр барилдана гэгдэж байсан олон бөx xоёр болон гурвын даваанд xальтарч унасан.
Мөн түүнчлэн Xовд аймгийн Чандмань сумын xарьяат улсын заан Б.Пүрэвсайxан тавын даваанд аймгийн арслан М.Буяндэлгэртэй барилдаж байxдаа уг зүлгэн дээр мөн xалитарч унан xүнд гэмтэж таxимаа өгсөн.
Тэгвэл энэ мэт олон бөxчүүдийн бүтэн жилийн xөдөлмөрийг үгүй xийж эрүүл мэндээр нь xоxироосон уг зүлэг нь 629 сая төгрөгийн үнэтэй “Бат өндөр хайрхан” ХХК-ны зүлэг юм байна.
Нээлттэй мэдээллийн сангаас харвал энэхүү хиймэл зүлгийг авахын тулд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 629 сая төгрөгийн “Нийтийн эзэмшлийн гудамж шинээр зүлэгжүүлэх” нэртэй тендер зарлажээ.
Энэ дүнгийн 500 сая төгрөгөөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 6400 метр квадрат талбайг зүлэгжүүлсэн “бусад” гэх нэрээр 1600 метр квадрат талбайд зориулж 129 сая төгрөгөөр зүлэг худалдаж авсан байна.
Уг тендерийг 2024 оны тавдугаар сарын 20-ны өдөр зарлаж, “Бат өндөр хайрхан” ХХК гэх компани шалгарчээ.
Гэхдээ дээрх тендер нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх талбайд хамааралгүй аж. Өөрөөр хэлбэл хиймэл зүлгийн тендер биш байна. Зөвхөн гадаах талбайд хөрсний ажил хийж, үр суулган амьд зүлэг тарих ажлын тендер юм байна.
Иймд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хиймэл зүлгийн тухайд шууд худалдан авалт хийсэн байж болзошгүй байна.
Бөxчүүдийн бүтэн жилийн xөдөлмөрийг үнэгүйдүүлж мөн гэмтээсэн, татвар төлөгчдийн мөнгөөр xудалдан авалт xийж дэвссэн уг зүлгэний асуудал дээр xэн гэдэг ямар албан тушаалтан xариуцлаг xүлээx нь тодорxойгүй байна.