Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Одоогоос 31 жилийн өмнө буюу 1993 оны долоодугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат улсын аварга Д.Хадбаатар ертөнцийн мөнх бусыг үзүүлэн дэвэн дэвсээр тэнгэрт оджээ.
Тэрбээр 1951-1993 оны хооронд энэ хорвоо дээр 42 жил амьдрахдаа Монголын үндэсний бөхийн түүхэд өөрийн нэрийг тодоос тод сийлэн үлдээсэн эгэлгүй хүчит аварга байв.
Аваргын хүүхэд мэт гэнэн хонгор зан болон асар их тэнхээг нь Монголчууд үргэлж дурсан ярьдаг юм.
Тэрбээр 1976, 1986 оны улсын наадмуудад түрүүлж 1979, 1983, 1985 онд үзүүрлэсэн юм.
Хэрэв гурван удаа хэцүү нэртэй газарт ороогүй бол илүү амжилт үзүүлэх байсан гэж ард түмэн харуусан ярьдаг билээ.