Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана

Аялал, зугаалгын цаг үргэлжилж байгаа энэ өдрүүдэд голын усанд осолдох иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа тул иргэн бүр хариуцлагатай байж, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.
-Гол, усны ойролцоо амарч, зугаалах үедээ согтууруулах ундаа хэрэглэхгүй байх,
-Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй ганцааранг нь тоглуулахгүй байх,
-Сэлж чаддаг гэж бардалгүй, аюулгүй байдлаа сайтар хангах,
-Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах,
-Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх,
-Зориулалтын бус хийлдэг гудас, завьтай голь ус руу орохгүй байх,
-Баталгаат зам гүүрээр зорчих зэрэг зөвлөмжийг дагах нь таныг болзошгүй эрсдэлээс хамгаална.






