Өчигдөр нийгмийн цахим сүлжээнд буудлагын спортын төрлөөр Монгол Улсаа төлөөлж оролцох ёстой О.Есүгэн, Н.Баяраа нарын нэрсийг өгөөгүйн улмаас тэдгээр тамирчид Олимпд ороцох боломжгүй боллоо гэсэн мэдээлэл тархаад байсан.
Тэгвэл уг асуудал дээр Монголын Үндэсний Олимпийн хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг тайлбар хийжээ.
Тэрбээр: “Есүгэн, Баяраа нар Парисын Олимпын бүртгэлд байгаа. Олимпын хороон дээр буудлагын холбооноос ирсэн төрлүүдийн хүсэлтээр л бүртгүүлж, баталгаажуулсан байгаа.
Бүртгэл хаагдсаны дараа дахин нэг төрөлд оръё гэсэн хүсэлт буудлагын холбооноос ирсэн гэж байна. Тэр асуудлыг Олимпын хороо олон улсын холбоонд нөлөөлөх боломжгүй тул бид шийдэхгүй.
Та нар мэдээллийн сайт байж иймэрхүү буруу мэдээллийг тодруулахгүй гаргах нь буруу. Хэвлэл мэдээллийн сайт нягтлахгүй сенсаци болгох гэсэн оролдлого байна гэж бид хардаж байна” гэв.