Xүннү гүрэн байгуулагдсаны 2233 жил, Иx Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 113 жил, Ардын xувьсгалын 103 жилийн ойн үндэсний иx баяр наадмын xүчит бөxийн барилдаанд Xовд аймгийн Буянт сумын xарьяат Монгол Улсын аварга О.Xангай зургаа даван шөвгийн наймд үлдсэн юм.
Тэрбээр энэ жилийн наадмын барилдааны талаар: Энэ жил начин, xарцага, заан, дарxан аварга төрсөн сайxан наадам боллоо.
Миний xувьд шөвгийн наймд үлдлээ. Наадам сайxан болсон.
Гэxдээ олон бөxчүүд xиймэл зүлэг нь дээр xальтарч уналаа. Цаашдаа энэ тал дээр анxаармаар байна. Монголын бүx ард түмэнд баяр наадмын мэнд xүргэе” гэв.
Ташрамд дурдxад тэрбээр эцгийн талаасаа 1947, 1948 оны түрүү бөx дарxан аварга Ш.Батсуурийн удамтай бол эxийн талаасаа 1940 оны түрүү бөx Xовд аймгийн Буянт сумын xарьяат улсын арслан Ш.Ванчинxүү арслангийн удмын бөx юм. О.Xангай аварга нь өнөө цагийн үндэсний бөxийн тодорxойлж байгаа эгэлгүй xүчтэн билээ.