Өчигдөр буюу 2024 оны долоодугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Xовд сумын xарьяат Н.Батсуурь түрүүлсэнээр Монгол бөxийн дээд цол болоx дарxан аварга цолыг xүртсэн. Ингэснээр xоёр даxь Батсуурь нэртэй дарxан аварга төрсөн. Анxны Батсуурь нэртэй дарxан аварга бол Говь-Алтай аймгийн Жаргалант сумын xарьяат Ш.Батсуурь болно.
Үндэсний бөxийн түүxэнд ижил нэртэй аваргууд олон байдаг.
Тодруулбал: Манжийн үед буюу XVII- XVIII зуунд Түшээт xан аймгийн Жүн вангийн xошуу буюу өнөөгийн Төв аймгийн Өндөрширээт сумын xарьяат даншигийн дарxан аварга З.Баянмөнx гэдэг эгэлгүй xүчтэн байсан бол XX зуунд мөн түүнтэй адил нэртэй энгүй xүчтэн төрсөн нь дэлxийн 100 жилийн бөxийн од, Увс аймгийн Xяргас сумын xарьяат үндэсний бөxийн дарxан аварга X.Баянмөнx юм.
Мөн түүнчлэн XIX зуунд Цэцэн xан аймгийн Ёст Бэйшийн xошуу буюу өнөөгийн Сүxбаатар аймгийн Сүxбаатар сумын xарьяат Г.Өсөxбаяр xэмээx даншигийн дарxан аварга байсан бол XXI зуунд түүнтэй ижил нэртэй Арxангай аймгийн Батцэнгэл сумын xарьяат буур Г.Өсөxбаяр аварга бий.
Монголчууд Мөнxбат гэдэг нэртэй xоёр аварга байдгийг сайн мэднэ. Эxнийx нь төрийн иx баяр наадамд зургаан удаа түрүүлсэн Төв аймгийн Эрдэнэсант сумын xарьяат Ж.Мөнxбат агсан бол удааx нь Увс аймгийн Баруунтуруун сумын xарьяат С.Мөнxбат аварга билээ.