Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Зургаа дахь удаагийн “Ulaanbaatar Pro” олон улсын жюүжицүгийн тэмцээнд 6 улсын 36 академи, клубын 532 тамирчин хоёр өдөр Монгол бөхийн өргөөнд өрсөлдөнө.
Энэхүү тэмцээнд АНУ, Бразил, ОХУ, Япон, Хонконг, Монгол гэсэн улсын тамирчид, албаны хүмүүс оролцож байна.
Мөн энэ сарын 15, 16-нд болох гурав дахь удаагийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 7 орны тамирчин, албаны хүмүүс оролцоно.
Тус тэмцээний үеэр Зүүн Азийн хурал, Олон улсын шүүгчийн сургалт зохион байгуулагдана.
Энэхүү хоёр тэмцээнийг Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, БТСУХ дэмжин оролцож байна. Монгол бөхийн өргөөнл ирж баг тамирчдаа уухайлан дэмжээрэй.