Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шийдэмгий, хурц, дайчин барилдаанаараа наадамчин олныг суудлаас нь өндөлзүүлсэн Дархан аварга Намсрайжавын Батсуурь гэж хэн бэ?
Монгол улсын Даян аварга 1987 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Ховд суманд төржээ. Дээрээ хоёр эгчтэй айлын бага хүү. Түүний аав Г.Намсрайжав нь тус нутгийн уугуул, улсын Харцага цолтой бол ээж нь Ховд аймгийн Дарви сумын хүн юм. Аав нь одоо ч түүнийг дасгалжуулдаг. Тэрээр Төрийнхөө их баяр наадамд улсын арслан Б.Орхонбаяртай түрүү, үзүүр булаалдан 38тнасандаа ес даван түрүүлж, цолоо ахиулан Даян аварга боллоо.
Амжилтын тухай
2006 онд Ховд аймгийн баяр наадамд 5 давж аймгийн начин, 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн барилдаанд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Бөхийн өргөөнд болдог барилдаануудад аварга, арслан, гарьд, заан цолтнуудыг өвдөг шороодуулж үзэгчдийг шуугиулдаг дайчин, шуурхай, хийцтэй барилдаантай бөх бөгөөд 2011 оны цагаан сарын барилдааны үеэр Даян аварга А.Сүхбат түүнд “Ирээдүйн аварга” шагналаа гардуулсан түүхтэй. Тэрээр 2013 оны улсын наадамд 6 давж шөвгөрөн, улсын харцага цол хүртжээ. Гурвын даваанд аймгийн хурц арслан Б.Одгэрэлтэй тунаж, 4-ийн даваанд 2012 оны түрүү бөх улсын арслан П.Бүрэнтөгстэй оноолтоор таарч, 5-ын даваанд улсын харцага Т.Өсөх-Ирээдүйг, 6-ын даваанд аймгийн хурц арслан Л.Цэрэнтогтохтой тунаж давсан бөгөөд 7-ын даваанд улсын начин Б.Батмөнхтэй тунаж барилдаад унасан.
2011 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, “Спортын мастер”, 2011 оны дэлхийн цомын аваргаас хүрэл медаль хүртэж “ОУХМ” цол хүртсэн, 2013 онд мөн жүдо бөхийн улсын аварга болсон, 2012 оны дэлхийн цомоос хүрэл, 2012 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн жүдоч.
Аймаг болон цэргийн наадам
2007 онд Ховд аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн “Аймгийн начин” цол хүртсэн. 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн наадамд улсын харцага Ө.Даваабаатараар найм даван түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн. 2012 Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн.
Улсын наадмын дэвжээнд үзүүлсэн амжилт
2013 оны АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд улсын арслан П.Бүрэнтөгсөөр дөрөв, улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр тав, зургаагийн даваанд аймгийн хурц арслан Л.Цэрэнтогтохтой тунан барилдаж даван “Улсын харцага” цол хүртсэн.
2014 оны АХ-ын 93 жилийн ойн баяр наадамд улсын үнэн зоригт харцага Ө.Бат-Оршихоор тав, улсын начин Р.Пүрэвдагваар зургаа, улсын гарьд Д.Рагчаагаар долоо, улсын заан Ч.Санжаадамбаар найм, улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайханаар ес даван түрүүлж “Улсын арслан” цол хүртсэн.
2015 оны АХ-ын 94 жилийн ойн баяр наадмаар улсын гарьд И.Доржсамбуугаар тав даван шөвгөрч чимэг нэмсэн.
2016 оны АХ-ын 95 жилийн ойн баяр наадмаар аймгийн заан Д.Буянтаар тав, аймгийн арслан Б.Дэлгэрсайханаар зургаа, аймгийн заан Д.Бат-Эрдэнээр долоо, улсын харцага Б.Пүрэвсайханаар найм даван шөвгөрч чимэг нэмсэн.
2018 оны АХ-ын 97 жилийн ойн баяр наадмаар улсын начин Д.Амарсайханаар тав, аймгийн хурц арслан Ц.Бямба-Очироор зургаа, аймгийн хурц бадрангуй арслан Н.Золбоогоор долоо, улсын заан Н.Жаргалбаяраар найм, улсын аварга Ч.Санжаадамбаар 9 давж түрүүлэн “Улсын аварга” цол хүртсэн.
2019 оны АХ-ын 98 жилийн ойн баяр наадмаар улсын начин Б.Ганхуягаар тав, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнээр зургаа, улсын аварга С.Мөнхбатаар долоо, улсын гарьд Б.Гончигдамбаар 8 давж үзүүрлэсэн.
2020 оны АХ-ын 99 жилийн ойн баяр наадмаар аймгийн хурц арслан Б.Суманчулуунаар тав, аймгийн арслан Ц.Мөнхбаяраар зургаа, улсын начин Ц.Одбаяраар долоо, улсын харцага М.Бадарчаар 8 давж үзүүрлэсэн ч сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн.
2019 онд улсын арслан Э.Оюунболд сэргээш хэрэглэсэн байсан тул 2021 онд давааг нь нөхөн олгож “Даян аварга” цолыг хүртээсэн.
2022 оны АХ-ын 100, 101 жилийн ойн баяр наадмаар, аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнээр тав, аймгийн хурц арслан Б.Мижидсүрэнгээр зургаа, аймгийн арслан Г.Бадрахаар долоо, улсын начин Б.Серикээр 8 давж чимэг нэмсэн.
2023 оны АХ-ын 102 жилийн ойн баяр наадмаар улсын начин Г.Ганжадаар тав, аймгийн хурц арслан Э.Ууганбаяраар зургаа, улсын арслан Ц.Содномдоржоор 7 давж чимэг нэмсэн.
Монгол улсын 11 дэх Увс аймгийн анхны Даян аварга цолтой. Одоо үеийн бөхийн зүүний манлай хүчтэн юм.
2024 оны АХ-ын 103 жилийн ойн баяр наадмаар улсын арслан Б.Орхонбаяраар 9 даван түрүүлж Дархан аварга болов.