Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанаас эхлээд Төв цэнгэлдэх хүрээлэнд дэвссэн хиймэл зүлэг хэл ам дагуулсаар байна.
Учир нь өчигдөр хүчит бөхийн барилдааны нэгийн даваанаас эхлээд улсын томоохон цолтой бөхчүүд ээлж дараалан халтирч унасаар хиймэл зүлэгний асуудал яригдаж эхэлсэн. Харин өнөөдөр мөн хүчтэй аадар бороо орсны улмаас Төв цэнгэлдэхийн хиймэл зүлгэн дээр зодоглосон бөхчүүд гурвын даваанаас эхлэн халтирч унасаар бүр хүндхэн бэртэл гэмтэл авч, наадмын барилдаанаа өндөрлүүлж буй нь харамсалтай.
Өнөөдөр Улсын Заан Б.Бат-Өлзий, Улсын Заан Б.Пүрэвсайхан хоёр халтирлаа. Улсын заан Б.Пүрэвсайханы хувьд гуяны арын булчин задарч, Улсын Харцага Б.Зоригтбаатар гурвын даваанд нурууны бэртлээ сэдрээж, Улсын начин Д.Тогтохжаргал мөн л халтирснаар бэртэж, хөл шагайны гэмтэл авчээ. Энэ мэт хэн нэгэн хариуцлагагүй нөхдөөс болж спортын хамгийн том дайсан бэртэл гэмтэл өөртөө авч, харууслын нулимсаа ч унагаж суугаа олон бөхчүүдийн эрүүл мэндийн асуудлыг хэн хариуцах вэ?
Үүний үр дүнд энэ жилийн наадмаар хиймэл зүлгэн дээр “халтирч унаагүй бөх нь түрүүлэх” наадам болох шинжтэй болоод явчихлаа. Үндэсний их баяр цэнгэл наадмын Түрүү бөхдөө Улсын цол олгохоос гадна давхар халтирч унаагүйнх нь төлөө “Тэшүүрийн спортын Гавьяат тамирчин” цол олгоорой гэж зөвлөе.
Бөхийн барилдаан мэдэхгүй баяр наадмын комиссынхон, цэнгэлдэх тохижуулсан хүмүүсээс хариуцлага нэхээд яах вэ гэж бодохоор Монголын үндэсний бөхийн холбооныхон үүнд хариуцлагатай, ул суурьтай хандаж болоогүй юм уу?
Энэ жил шинээр дэвссэн хиймэл зүлэгний асуудалдаа онцгой анхаарал хандуулаагүйн улмаас бэртэж гэмтсэн, халтирч өмнөх бэртлээ сэдрээсэн, олон сар өдрийн бэлтгэл сургуулилт хийж, бүх л цаг заваа зарцуулсан бөхчүүдийн асуудалд хэн хариуцлага хүлээх вэ?
Зүгээр л бөхчүүд хохирогч болоод үлдэх үү?