Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан морины уралдаан соёолон насаар үргэлжилж байна.
Хурдан соёолонгийн уралдаанд 217 үрээ бүртгүүлж, 153 нь уралдлаа.
Түрүү магнайд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Хишиг-Очирын Мөнхбатын хүрэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Лхагвадоржийн Анхбаатарын хул, аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Лхагвадоржийн Анхбаатарын хул, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул “АПУ” ХХК-ийн захирал Пүрэвийн Батсайханы Тогоруу халзан, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Намсрайжавын Зоригтын загал, айргийн тавд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат МУ-ын Алдарт уяач Уртнасангийн Тамирын халтар үрээ хурдалж эзэн, уяач, уралдаанч, наадамчин олноо баясгалаа.