Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна.
Гурвын даваанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын арслан Ц.Бямба-Отгон Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн арслан П.Хүрэлбаатарыг амлан авсан боловч өвдөг шороодлоо. Саяхан улсын арслан цол аваад байсан Ц.Бямба-Отгоны барилдаан нийт 02:48 минут үргэлжиллээ.
Одоогийн байдлаар гурвын даваанд дархан аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Ц.Бямба-Отгон, улсын гарди Д.Рагчаа, Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ, М.Баяржаргал нарын өндөр цолтой бөхчүүд өвдөг шороодоод байна.