Төв цэнгэлдэх болон Хүй долоон худаг орчимд цагдаагийн байгууллагаас нийт 3,184 алба хаагч ажиллаж байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд:
Төв цэнгэлдэх хүрээлэн нь 10,755 суудалтай, 18 хаалгатай бөгөөд ойр орчинд нь А, Дк, Ж, Ү, Ш гэсэн ангилал бүхий 6,550 автомашины зогсоол, 240 орчим худалдаа үйлчилгээний цэг байгуулагдаж байна.
Их ачааллын үедээ 20,000 орчим хүн цугларч баяр наадмыг үздэг ажээ.
Хүй долоон худаг:
Хүй долоон худгийн наадмын талбай нь 13.6 га газартай бөгөөд А, Д, Ж, Ү, Г, М гэсэн ангилал бүхий 11,500 автомашин байрлуулах зогсоол, “Соёлын тойрог”, “Үйлчилгээний тойрог” орчим нийт 390 худалдаа үйлчилгээний цэгтэй.
150 орчим уяачийн гал, соёолон насны хурдан морины уралдааны үеэр 30,000 орчим иргэн цугларч нааддаг.
Баяр наадмын үеийн эргүүл, хамгаалалт зохицуулалтыг танилцуулъя.
Төв цэнгэлдэх буюу сур, шагайн харваа орчимд нийт 669 алба хаагч, 59 автомашин, дөрвөн нохой, зургаан морьтой эргүүл хамгаалалтад гарч ажиллана.
Харин Хүй долоон худаг орчимд
Хүн хүч 1,087
Мотоцикл 44
Нохой 17
Морьтой 24 алба хаагч ажиллах зохицуулалт, хүч хэрэгслийн тооцоог цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа ажээ.