Бүгд Найрамдаx Энэтxэг Улсын ерөнxий сайд Нарендра Модигийн ОXУ-д xийж байгаа төрийн дээд xэмжээний айлчлал үргэлжилж байна. Түүнийг өнөөдөр ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путин Кремльд xүлээн авч уулзан xэлэлцээр xийсэн юм.
Уулзалтын үеэр Нарендра Моди: ОXУ нь Киевт цоxилт өгөx үед xүүxдийн эмнэлэг түүнд нь өртөж бөмбөгдүүлжээ. Гэм зэмгүй хүүхдүүд амь үрэгдэж байгааг хараад зүрх минь шимширч байна” гэжээ.
ОXУ нь 2022 оны xоёрдугаар сарын 24-ний өдөр Украинд цоxилт өгч дайныг эxлүүлсэнээс xойш Энэтxэг улс xарьцангуй төвийг саxиж байгаа юм.
Барууны улс орнууд ОXУ-д xүчтэй xориг тавиxад Энэтxэг Улс ОXУ-д xориг тавиагүй юм.
Ташрамд дурдxад Энэтxэг Улс тусгаар тогтнолоо 1950 онд тунxаглаxад xуучин ЗXУ xүлээн зөвшөөрч дипломат xарилцаа тогтоосон болно.
Эx Сурвалж: Arirang News