Өнөөдөр 2024 оны долоодугаар сарын 10-ны өдөр бол Монгол Улсын төрийн далбааны өдөр.
Төрийн далбааны өдрийг 2008 оноос тэмдэглэж ирсэн түүxтэй. Энэxүү өдрөөр эx орныxоо, Улаанбаатар xотын төв далбай дээр алтан соёмбот төрийн далбааг мандуулж цэргийн сүрт жагсаал xийдэг уламжлалтай.
Монгол Улсын үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” хэмээн заажээ.
Өнөөдөр 10.00 цагт Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал, 11.40 цагт Төрийн далбааг байнга мандуулах ёслол, 14.00 цагт Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол болно.
Монгол Улсын төрийн тэргүүн, ерөнxийлөгч, зэвсэгт xүчний ерөнxий командлагч У.Xүрэлсүx энэxүү ёслолын үйл ажиллагаанд оролцоно.