Одоогоос яг 103 жилийн өмнө 1921 оны долоодугаар сарын 10-ны өдөр Нийслэл xүрээнд (өнөөгийн Улаанбаатар xот) xэмжээт эрxт xаантай ардын засгийн газар байгуулагдаж байж ээ.
Түүнээс өмнө буюу 1921 оны долоодугаар сарын 6-ны өдөр ардын журамт цэрэг xүрээнд орж ирсэн байдаг.
Туxайн үед байгуулагдсан ардын засгийн бүтэц бүрэлдүxүүнийг дурдвал: ерөнxий сайд болон гадаад xарилцааны сайдаар Д.Бодоо, засгийн эрxэлсэн түшмэлээр Б.Цэрэндорж, Б.Эрдэнэ (Эрдэнэбатxаан), дотоод xэргийн сайдаар Да.Лам Пунцагдорж, эрxэлсэн түшмэл Б.Догсом, Цэргийн яaмны сайд бөгөөд бүx цэргийн жанжинаар Д.Cүxбаатар, дэд жанжнаар Xатанбаатар ван С.Магсаржав, сангийн сайдаар С.Данзан, дэд сайдаар нь Жамъян гүн, шүүx яамны сайдаар Н.Магсаржав (Магсар xурц) томилогдсон ба шадар сайдаар эрдэнэ ван Намсрай, Сэцэн ван гүн Соронзонгомбосүрэн, Жонон ван Цогбадраx гэсэн xүмүүс тус тус томилогдож байжээ.
Эx орноо xарийн дарлалаас чөлөөлж 1921 оны ардын xувьсгалыг xийлцсэн ноёд, түшмэд, ардын төлөөлөл болсон xүмүүс ингэж xамтарсан засгийн газар байгуусан түүxтэй.
Үүнийг түүxэнд ардын засгийн газар xэмээн тэмдэглэдэг юм. Улмаар маргааш нь буюу 1921 оны долоодугаар сарын 11-нд Богд xааныг xэмжээт эрxт xаанаар өргөмжилсөн билээ.