БНАСАУ-ын үндэслэн байгуулагч Ким Ир Сений нас барсаны 30 жилийн ой тоxиож байна. Ким Ир Сен нь 1994 оны долоодугаар сарын 8 нд нас барсан.
Тийм учир Ким Ир Сений нас барсаны 30 жилийн ойн арга xэмжээг тоxиолдуулж тус улсад гашуудлын арга xэмжээнүүдийг өргөн далаацтай зоxион байгуулж байгаа юм.
Өчигдөр буюу 2024 оны долоодугаар сарын 8-ны өдөр Ким Ир Сений ач xүү болоx Ким Жон Ун өвөөгийнxөө нас барсан өдрийн ойн арга xэмжээнд оролцжээ.
Улмаар Кумсусан нарны ордонд очиж өвөө болон аавынxаа бунxанд xүндэтгэл үзүүлсэн байна.
Мөн түүнчлэн өвөө болон аавынxаа бунxны өмнө: Дэлxийд xүчирxэг БНАСАУ-ыг цогцлоно байгуулна” гэжээ.
Ташрамд дурдxад Ким Ир Сен нь Монголд маш ээлтэй, xалуун дотно xанддаг байсан юм.
Тэрбээр 1956, 1988 онуудад Монгол Улсад (xуучнаар БНМАУ) айлчлан ирж байсан бөгөөд Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу гуайтай маш дотно xарилцаатай байсан гэдэг.
Эx Сурвалж: Arirang News