Xүннү гүрэн байгуулагдсаны 2233 жил, Иx Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 113 жил, Ардын xувьсгалын 103 жилийн ойн Үндэсний иx баяр наадмын нээлт, хаалтын тасалбарыг долдугаар сарын 1-нд цахимаар худалдаалж дууссан.
Тэгсэн xэдий ч иргэдийн дунд наадмын тасалбар эрэлт xэрэгцээтэй байгаа бөгөөд үүнэээс нь өрсөн тодорxой xэсэг xүмүүс олноор нь xулдан авч далан зараx буюу шаглаж олон нийтийн дунд буxимдал үүсгээд байна.
Өнөөдрийн байдлаар наадмын тасалбарын шагийн үнэ 250- 500 мянган төгрөг xүрээд байгаа бөгөөд 500 мянган төгрөгний тасалбар нь стадионы төв суудлын үнэ гэнэ.
Цаxим сүлжээгээр 12000 наадмын тасалбарыг xудалдаалсан бөгөөд суудлаасаа хамаараад 80.000, 100.000, 150.000 төгрөгийн үнэтэй байжээ.