Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол улсын гавъяат тээвэрчин, XX зууны манлай заан Д.Долгорсүрэн өнөөдөр Д.Сүхбаатарын одон хүртлээ.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Д.Долгорсүрэн анх 1968 онд улсын начин, 1976 онд улсын цол хүртэж байсан юм.
Мөн тэрбээр 1982 онд тухайн үед ид жагсаж байсан нутаг нэгт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат дархан аварга Д.Цэрэнтогтох агсанаар долоо давж заан цолоо баталсан түүхтэй.
Монголчууд Д.Долгорсүрэн зааныг үндэсний бөхийн аварга Д.Сумъяабазар, улсын начин Д.Сэржбүдээ, мэргэжлийн Сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн аав гэдгээр нь сайн мэддэг билээ.