Шинэ Засгийн газар 3 Шадар сайдтай байхаар тогтжээ
Шинэ засгийн газар Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, тэр дундаа бүсчилсэн хөгжлийн зорилт, арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулахаас гадна 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө уялдуулан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд Ерөнхий сайд болон 3 Шадар сайд,16 яамтай ажиллахаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ тодорхойлж байна.
Үүнд:
1. Эдийн засгийн асуудал хариуцсан Монгол улсын Шадар сайд,
2. Бүсчилсэн хөгжил, чөлөөт бүсийн хөгжлийн асуудал эрхэлсэн Монгол Улсын Шадар сайд
3. Хөрөнгө оруулалт, өрсөлдөөний асуудал эрхэлсэн Монгол Улсын Шадар сайд. Мөн тодорхой асуудал эрхэлсэн Үндэсний хорооны дарга Монгол улсын сайдаас гадна Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Засгийн газрын эрхлэх асуудал эрхэлсэн 15 сайд нар байхаар тогтжээ.