МУГТ,үндэсний бөxийн дарxан аварга өнөөдөр төрийн дээд одон болоx xөдөлмөрийн баатар цолыг xүртсэн.
Арxангай аймгийн Батцэнгэл сумын xарьяат дарxан аварга Г.Өсөxбаяр төрийн дээд одон xүртсэнийxээ дараа өөрийн сэтгэгдлээ xуваалцлаа. Тэрбээр: Анх 12 настайдаа аймгийнхаа хүүхдийн бөхийн барилдаанд түрүүлж байснаас хойш 40 жил өнгөрсөн байна.
Монгол Улсын Даян аварга олон түмэндээ “Буур” хэмээн алдаршсан өвөө аавынхаа удмыг залгаж, Монгол үндэсний том дархлаа, үнэт өв соёл болсон монгол бөхөөр тууштай хичээллэж, хөдөлмөрлөж, Монгол төрийнхөө наадамд дөрвөн удаа түрүүлж Монгол Улсын дархан аварга цолыг би хүртсэн.
Үүний зэрэгцээ чөлөөт бөхөөр барилдаж, олимпын наадамд оролцож, Дэлхийн аваргын шагналт байр, Азийн аваргын алтан медаль, дэлхийн цомын хүрэл медаль гээд амжилтуудыг гаргаж байлаа.
Мөн бөхийнхөө залгамж халааг бэлдэх зорилгоор байгуулсан “Бөх билэгт” дэвжээний маань бөхчүүд сайхан амжилт үзүүлж байгаад би баяртай байдаг.
Өнөөдөр миний удирдан ажиллаж байгаа Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо бол Мoнголын спортын ууган тэргүүлэгч том байгууллага.
Миний 40 жилийн энэ хөдөлмөртэй байсан бүх хүнд баярлалаа. Энэ жил төрийн наадамд зодоглож алдар, цолоо дуудуулна гэж бодож байна гэжээ.