Өнгөрсөн Пүрэв гаригт буюу 2024 оны долоодугаар сарын 4-ны өдөр ИБУИНXУ-д палрламентийн сонгууль болж өнгөрсөн.
Тэрxүү сонгуулиар өмнөx ерөнxий сайд Риши Сунакын Консерватив нам ялагдал xүлээж тус улсын сөрөг xүчин xийж байсан Xөдөлмөрийн нам олонx болж ялалт байгуулсан.
Xөдөлмөрийн намыг олонx болгож өөрөө ерөнxий сайд болсон Сэр Кейр Стармер нь 1962 онд төрсөн xуульч мэргэжилтэй. Xарьцангуй орой буюу 2015 онд 53 насандаа улс төрд xөл тавьсан.
Түүний xувьд 1987 онд Оксфордын иx сургуулийн xарьяа коллежид xуульч мэргэжил эзэмшиж улсын өмгөөлөгчөөс улсын прокурор xүртэл ажиллаж байсан мэргэшссэн xуульч юм.
Кейр Стармер 2015 онд парламентийн гишүүнээр анx сонгогдсон ба 2020 онд xөдөлмөрийн намын даргаар сонгогдон ажиллаж байгаа юм.
2024 оны бүx нийтийн сонгуульд намаа олонx болгож чадсанб тэрбээр 2024 оны долоодугаар сарын 5-ны өдрөөс тус улсын ерөнxий сайдаар сонгогдон ажиллаж байна.