Өнөөдөр буюу 2024 поны долоодугаар сарын 8-ны өдөр МАН, АН, XҮН намын дарга нар xамтарсан засгийн газар байгуулаx гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэ үеэр УИX-ын гишүүн, XҮН намын дарга Т.Доржxанд: “Яг өнөөдрөөс эхлээд цоо шинэ хандлага, цоо шинэ бүтэц, соёл Монголын улс төрд ялангуяа Засгийн газрын түвшинд орж ирж байна гэж дүгнэж байна.
Бид өөрсдийгөө биш, намаа биш Монгол Улсаа нэгт тавьсан шийдвэр гаргалаа. Mаш олон иргэд асууж байгаа. АН, ХҮН нам сөрөг хүчнээ хийгээд явбал зүгээр биш үү гэж. Ингэж болно.
Гэхдээ цаашид улс маань өмнөх 30 жил шигээ байх юм уу. Аль эсвэл хамтраад улсаа хөгжүүлсэн шинэ 30 жилийг угтах уу гэдэг сонголт дээр байна.
ХҮН нам бол Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт гэж үзээд шийдвэрээ гаргаж байгаа.
Үр дүнд нь олон жил саатаад байгаа реформуудыг гал барих шаардлагатай бол ХҮН нам гал барья, дэмжлэг үзүүлье гэж байгаа юм” гэжээ.