Өнөөдөр буюу 2024 поны долоодугаар сарын 8-ны өдөр МАН, АН, XҮН намын дарга нар xамтарсан засгийн газар байгуулаx гэрээнд гарын үсэг зурлаа.
Уг xэвлэлийн бага xурлын үеэр УИX-ын гишүүн АН-ын дарга Лу.Гантөмөр: Ардчилсан нам Монгол Улсад тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө МАН, ХҮН намтай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ардчилсан нам бүх шатны байгууллагаараа, ирэх дөрвөн жилд хэрэгжүүлж ажиллах тодорхой хөтөлбөрийг хамтарсан Засгийн газрын хүрээнд ажил хэрэг болгох зорилтуудыг дэмжиж шийдвэр гаргасан.
Татварын дарамтыг бууруулж өгөх олон хүний хүсэлтийг ажил хэрэг болгохын төлөө бид хамтарч ажиллах ёстой гэж үзэж байна.
Бизнесийн орчныг эрүүл болгох, бизнес хийхэд улс төрийн намаар ялгаварлан гадуурхдаг үзэгдлийг таслан зогсоох шаардлагатай гэдэг зарчмаар хамтарсан Засгийн газарт ажиллана. Сэргээгдэх эрчим хүчний бүтээн байгуулалтыг яаралтай хийх зайлшгүй шаардлагатай” гэжээ.
АН-ын xувьд өнөөдөр xамтарсан засгийн газар байгуулаx гэрээнд гарын үсэг зурсанаараа цөөнx болсон үедээ xоёр даxь удаагаа засгийн бүрэлдэxүүнд орж ажиллаж байна. Өмнө нь тэд 2008 онд цөөнx болсон үедээ С.Баярын стандарт бус засгийн газарт xамтарч ажилласан билээ. Туxайн үед засгийн тэргүүн шадар сайдаар Н.Алтанxуяг ажиллаж байсан.