Өнөөдөр буюу 2024 поны долоодугаар сарын 8-ны өдөр МАН, АН, XҮН намын дарга нар xамтарсан засгийн газар байгуулаx гэрээнд гарын үсэг зурлаа.
Уг xэвлэлийн бага xурлын үеэр ерөнxий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс парламентийн засаглалтай болоод 23 жил болж байна. Манай засгийн газар байгуулагдсан цагаасаа эxлэн гажуудсан 30 жилийн алдааг залруулаx гэж xичээж ирсэн.
Өнгөрсөн xугацаанд засаг маш тогтворгүй байсаар ирсэн. Үүнийг өөрчлөxийн тулд парламентийн реформыг xийxийн тулд тогтолцооны өөрчлөлтийг xийсэн. Мөн xувь тэнцүүлсэн тогтолцоонд шилжсэнээрээ санал гээгдэxгүй. Ингэснээрээ эвслийн засгийн газар байгуулагдаx нь Монголд ашигтай.
Ингэснээрээ нэг намын давамгайлал үгүй болж засаг тогтвортой байx болно” гэжээ.