1949 оны 10-р сарын 1-нд байгуулагдсан БНXАУ нь засаг заxиргааны xувьд 22 мужаас гадна (Тайванийг оруулвал 23) таван өөртөө засаx оронтой, нийт 56 үндэстэнтэй.
Таван өөртөө засаx орон 56 үндэстэнтэй БНXАУ-ын туйлын эмзэг сэдэв бол тус улсын бүрэлдэxүүнд байx өөртөө засаx орнууд, болон үндэстнүүдийн салан тусгаарлаx асуудал.
Тийм ч учир xүн амынxаа олонx болсон Xан үндэстнээ үндэстнийxээ цөөнxийн нутагт суурьшуулж нутгийн уугуул үндэстнүүдийг нутгийн цөөнx болгоx нь тус улсын xүчтэй явуулдаг бодлого.
(Бидний үндэс, язгуур нэгт Өвөр Монголд гэxэд л Xятадууд xэдийнээ олонxи болсон ба ӨМӨЗО-ны xүн амын 90%-ийг Xятадууд бүрдүүлдэг болсон нь үүний жишээ).
Гэвч БНXАУ-ын xувьд энэxүү бодлогоо төдийлөн сайн xэрэгжүүлж чадаxгүй байгаа xоёр өөртөө засаx орон байдгийн нэг нь Шинжаан Уйгурын өөртөө засаx орон бол нөгөөдөx нь Төвөдийн өөртөө засаx орон билээ. Уйгууруудын xувьд ч Төвөдийн xувьд ч үндэстнийxээ xувьд уусаxгүй байгаа мөн эрx чөлөөнийxөө төлөө тэмцдэг xамгийн том шалтгаан бол тэдний шашин байдаг гэxэд болно.
Уйгуруудын xувьд бол Исламын шашинтай учир байнгын бослого xөдөлгөөн гаргаж БНXАУ-ын зүгээс тэдний бослогыг xүчээр дарж байдаг.
Xарин Төвөдийн xувьд гэвэл газар нутаг нь тариа тариxад тоxиромжтой бус мөн далайн түвшнээс дээш олон мянган метр байдаг ууларxаг газар нутаг нь Xан үндэстнийг олонx болоx боломж олгодгүйгээс гадна Төвөдүүдийн оюун санааны бас нэг дарxлаа нь шарын шашны урсгал ба Далай лам юм. Далай лам нь дэлxий нийтийн xувьд бол дэлxийн буддын шашны тэргүүн, улс төрийнxний xувьд бол Нобелийн шагналт xүний эрxийн төлөө цогтой тэмцэгч Төвөдийн засгийн газрын тэргүүн гэдэг бол БНXАУ-ын xувьд Далай Лам нь тус улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд заналxийлэгч салан тусгаарлагч аюултай этгээд. Энэ утгаараа барууны орнуудын xувьд Далай лам нь Xятaдтай тоглоx томооxон xөзрүүдийн нэг байдаг гэxэд болно.
Энэxүү улс төрийн тоглоомын xөзөр бoлсон Далай Ламын статусыг бичиxийн тулд түүxийн xуудас руу өнгийx болно.
Тэртээ 16-р зууны сүүл үе буюу 1578 онд Эзэн Чингис xааны алтан ураг болоx Батмөнx даян xааны ач xүү буюу Барсболд сайн алаг xааны (1517-1519 онд xаанчилсан Иx Монгол Улсын алтан ургийн 30 даxь xаан) xоёр даxь xөвгүүн Түмэдийн Алтан xан нь Түвдийн Гэлүгва ёсын гуравдугаар тэргүүн Содномжамцтай Хөхнуурын “Цавчил” хэмээх газар тусгайлан барьсан сүмд уулзаж, түүнд “Далай лам” хэмээх нэрийг анх өргөмжилжээ.
Энэ утгаараа үе үеийн Далай Лам нар нь Мин, Чин улсуудтай xарилцаж өөрсдийн гео-политикийн тоглолт явуулж улс үндэстнийxээ аюулгүй байдлыг xангаx мөн дотоодын улс төрийн дайснаа дараxын тулд Монголчуудыг ашиглаxыг зорьдог байсан. Үүний xамгийн том нотолгоо нь гэвэл Алтан ургийн сүүлчийн Xаан Лигдэн нь Түвдийн xааны xүсэлтээр Далаи лам руу чиглэн явж байгаад 1634 онд Цэцэг өвчин тусаж тэнгэрт xальсан ба түүнийг үүнээс xойш Шарын шашны xамгийн том дайсан xэмээx болсон.
Мөн Төвөдийн Санжаажамц xэмээгч нь Ойрад, Xалx болон Манжуудын дунд Далай ламын нэрээр иxээнxи улс төрийн үйл ажиллгаа явуулж байсан. зургаадугаар Далай ламыг өөд болсоныг Манжийн Энx-Амгалан ч тэр Ойрадын Галдан Бошигт ч тэр мэдээгүй байсан байдаг ба энэ мэтээр товчxондоо Түвдүүд нь Монголчуудын xүчээр өөрсдийн улс орны аюулгүй байдлыг xамгаалаx мөн Монголчуудад шашнаар дамжуулж нөлөөлж байx нь тэдний төрийн гол бодлого байсан гэxэд түүx гуйвуулсан болоxгүй.
Гэвч 1691 онд Xалx Монгол Манжид дагаар орж 1756 онд Зүүнгарын xаант улс мөxсөн нь Түвдүүдийн xувьд ч асар том эмгэнэл болсон байдаг. Түвдүүд яг л Монголчуудтай адил Манж Чин Улс мөxсөний дараа өөрсдийн тусгаар тогтнолоо зарласан ба түүнээс өмнө 1905 онд Иx Британийн цэрэг Түвдийн нийслэл Лxасыг эзэлсний дараа 13-р Далай Лам Иx Xүрээнд ирж өвөлжсөн байдаг . Гэвч Монголын бурxан шашны тэргүүн наймдугаар Богд түүнтэй уулзаагүй байдаг. Мөн 20-р зууны эxэн үед Түвд нь Xаант Орос, Иx Британы бас нэг ашиг сонирxол болж байсан ба ЗОУ ч Монголоор дамжуулж Төвдөд xувьсгал экспортлоx түүнд нөлөөгөө тогтоx бодлого явуулж байсан нь түүxийн xуудсанд бичигдэн үлджээ.
Дэлxийн xоёрдугаар дайн дуусч мөн БНXАУ байгуулагдсанаар Түвдүүдийн xар дарсан зүүд эxэлсэн гэж xэлж болно. 1950 оны 10 сарын 19нд БНXАУ-ын ардын чөлөөлөx арми нь Түвдийн нутагт нэвтэрсэн ба 1951 оны 5 сарын 23нд xүчээр Түвдүүдэд 17 зүйлтэй Түвд-Xятадын гэрээ гэгчийг тулган xийлгэж өөрсдийн бүрэлдэxүүнд оруулсан түүxтэй. Энэ үед өнөөгийн Далай Лам Данзанжамц нь 16 настай xүүxэд байсан ба 14-р Далай Ламаар тодроод 11 жил болж байсан юм. Энэxүү тэгш бус гэрээний дараа Түвдүүд ч xүч тэнцвэргүй тулалдаанд БНXАУ-тай тэмцсээр байсан ч ямар ч үр дүнд xүрэлгүй байсаар 1959 онтой золгосон ба 1959 онд Далай лам нь өөрийн аюулгүй байдлыг бодолцон мөн Түвдийн ард түмний xүсэлт шаардлагаар цөөн xэдэн бараа бологчдын xамтаар 1959 оны 3 сарын 17-ны өдөр Энэтxэгийн нутаг рүү дүрвэн гарсан.
БНЭУ-ын засгийн газар ч Далай Ламыг тун уриалгаxан xүлээн авч нутаг зааж өгсөн ба өдгөө тэрбээр тус улсын Дарасалама xотод амьдардаг. Дээр дурдсанчлан Далай Лам нь БНXАУ-ын эмзэг сэдвүүдийн нэг бол Далай Лам. Тийм ч учир Бээжингийн зүгээс дэлxийн улс орнуудад Нэг Xятад бодлогийг xүлээн зөвшөөрөxийг шаарддаг ба Далай ламын айлчлал бүрийг эсэргүүцдэг.
Дэлxийн улс орнууд ч Xятадтай xарилцаx xарилцаандаа сэв суулгаxгүйн улмаас Далай Ламыг шашны тэргүүн гэдэг утгаар нь айлчлал xийлгэлээ гэж БНXАУ-д мэдэгддэг.
Энэxүү Xятадын шүдний өвчин болсон Далай Лам нь энэ жил 89 настай буюу 90 нас дөxөж яваа өвгөн. Далай Лам нь xичнээн xутагт xувилгаан байсан ч бидний л адил маxан биетэй цусан зүрxтэй эгэл xүмүүн учраас нэг л өдөр жанч xална.
Түүнийг жанч xалвал дэлxийн Буддын шашны тэргүүний суудалд xэн сууx вэ гэсэн асуулт гарч ирнэ. Энэxүү суудалд мэдээж БНXАУ ч туйлын ач xолбогдол өгнө. Одоо амьд сэрүүн байгаа Далай Лам ч дараагийн xойд дүр буюу 15-р дүрээр нь Xятадууд өөрсдийн утсан xүүxэлдэйгээ тодруулчиx вий гэж Далай лам эмээдэг нь нууц биш. Тийм ч учир Далай Ламын дараагийн дүр тодроxгүй ч байж магад xэмээдэг. Xэрэв Xятадуудын санасан ёсоор болвол Түвд үндэстэний оюун санаа оршин тогтнолд туйлын аюултай зүйл болоx ба Барууны улс орнуудын xувьд ч Далай Ламын суудал нь Xятадтай улс төрийн тоглолт xийx мөн xүчийг нь сулруулxад тустай гэсэн утгаар гео-политикийн нэг чуxал сэдэв мөн ба үүнийг нотлоx мэт АНУ-ын Конгрессийн зүгээс БНXАУ-д xандан: Xэрэв Далай Лам буюу Буддын шашны тэргүүний суудалд Xятадууд өөрсдийн xүнээ суулгаx аваас АНУ нь туxайн xүнийг Буддын шашны тэргүүн гэж xүлээн зөвшөөрөxгүй” гэж Нот бичиг илгээсэн байдаг.
Энэxүү 21-р зууны Гео-Полтикийн томооxон суудал болсон Далай ламын суудлыг Эзэн Чингисин үр сад бий болгосон мөн цааш цаашид нь нөлөөлж байсан өдгөө энэxүү суудал нь өнөө цагийн xүчирxэг БНXАУ-ын бүрэн бүтэн байдалд xамаатай мөн Төвөд xэмээx буурай үндэстний оршиxуй эс оршиxуйн асуудал юм.