Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат МУГТ, үндэсний бөхийн дархан аварга Г.Өсөхбаярт Хөдөлмөрийн баатар цол хүртээхээр болжээ.
Дархан аварга Г.Өсөхбаяр нь анх 1995 онд улсын заан цол хүртэж 2002, 2003, 2005, 2009 оны наадмуудад түрүүлж 2010 онд үзүүрлэж байсан юм.
Мөн тэрбээр чөлөөт бөхөөр барилдаж 1998 оны Банкокийн Азийн наадмаас хүрэл, 2001 оны Улаанбаатар хотод зохион байгуулсан Ази тивийн аваргын алтан медалийг хүртэж байсан юм.
Дархан аварга Х.Баянмөнх, дархан аварга Ж.Мөнхбат, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Дархан аварга Д.Цэрэнтогтох, Улсын аварга О.Балжинням нар үндэсний бөхийн аваргуудаас төрийн дээд хөдөлмөрийн баатар цолыг хүртэж байсан болно.
Ташрамд дурдхад дархан аварга Г.Өсөхбаяр нь 1926, 1928 оны наадмуудад түрүүлсэн даян аварга Н.Жамъян агсны зээ хүү билээ.
Нэг тэнэг хурган дарганцар нь ичихгүй өгөх гэж санаачлаад, энэ тэнэг бие нь томроод тархи нь томроогүй бөх нь ичихгүй авах вий дээ.
Бөхчүүд яагаад ийм увайгүй ичгүүргүй шуналтай ханаж цадахаа мэдэхээ байчихдаг юм бээээ
Баяр хүргье