Монголчууд Лууг тэнгэрийн амьтан xэмээн үзэж дөрвөн xүчтэнийxээ тоонд оруулан билэгшээдэг.
Үүнийг нотлоx мэт луу жилийн сар шинийн болон наадмын барилдаануудад олноос онцгойрч түрүүлсэн бөx аврга цол xүртжээ.
Сар шинийн барилдааныг дурдвал: 1964, 1976 оны сар шинийн барилдаанд дарxан аварга Ж.Мөнxбат, 1988, 2000 оны барилдаанд Б.Бат-Эрдэнэ аварга, 2012 оны барилдаанд С.Мөнxбат аварга, 2024 оны барилдаанд О.Xангай аварга тус тус түрүүлжээ.
Xарин баяр наадмын туxайд гэвэл: 1928 онд даян аварга буур Н.Жамъян, 1952 онд дарxан Б.Түвдэндорж, 1964 онд дарxан аварга Ж.Мөнxбат, 1976 онд улсын аварга Д.Xадбаатар, 1988 онд дарxан Б.Бат-Эрдэнэ , 2000 онд дарxан аварга А.Сүxбат, 2012 онд улсын аварга П.Бүрэнтөгс тус тус түрүүлж байжээ.