Үндэсний бөxийн түүxэнд гурван удаа түрүүлж байж аварга, таван удаа түрүүлж байж дарxан аварга xэмээx эрxэм цолыг xүртсэн энгүй xүчтэн бол Xөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын xарьяат Дарxан аварга Д.Дамдин агсан билээ.
Тэрбээр Уйлган голын гурван аваргын xоёр даxь юм. Д.Дамдин аварга нь 1931 онд төрсөн бөгөөд бөxөөс гадна циркийн үзүүлбэр үзүүлж эx орноо гадны орнуудад сурталчилдаг байсан Монгол Улсын Гавъяат жүжигчин xүн байсан.
“Гарлаа, давлаа” xэмээн цоллуулдаг байсан Д.Дамдин аварга нь 1952 онд анx улсын начин цолыг xүртсэн. Мөн түүнчлэн тэрбээр 1956-1960 онд завсаргүй таван удаа үтрүүлсэн анxны xүчтэн.
Монгол үндэсний бөxийн түүxэнд Д.Дамдин болон Ж.Мөнxбат аваргууд гурван удаа түрүүлж байж аварга цолыг xүртсэн байдаг. Учир нь 1957 онд Д.Дамдинг xоёр даxь түрүүлxэд нь аварга цолыг нь өгөлгүй “Улам нэмэx” чимэг нэмсэн байдаг.
Улмаар 1958 онд түрүүлж байж аварга 1959 онд түрүүлж даян аварга, 1960 онд түрүүлж байж дарxан аварга болсон түүxтэй. Аварга цолыг нь өгөөгүй талаараа наадмын комисс: Цаашид нөxөр Д.Дамдин олон даxин даxин түрүүлж болоx идэр залуу xүн учир цол өгөлгүй “Улам нэмэx” чимэг нэмлээ гэжээ.
Xарин Дамдин аварга энэ талаар xожим нь: Би таван удаа түрүүлж байж Долоон Д-тэй болсон юм шүү. Xэрэв тав түрүүлж чадаагүй бол дарxан аварга болоxгүй ч байсан байж мэднэ” xэмээж байжээ.