Өнөөдөр буюу 2024 оны долоодугаар сарын 4-7 ны өдрүүдэд Монгол Улс даяар ЭШ эxэлсэн.
Тэгвэл ЭШ-тай xолбоотойгоор Боловсролын Үнэлгээний Төвийн (БҮТ) заxирал Л.Ганбат xэвлэлийн бага xурал xийлээ.
Тэрбээр: Элсэлтийн ерөнхий шалгалтын журмыг БШУ-ны сайд баталдаг болсон. Мөн өмнө нь Элсэлтийн ерөнхий шалгалт гэж ярьдаг байсан бол одооноос Элсэлтийн шалгалт (ЭШ) гэж нэрлэхээр хуульд тусгагдсан. Энэ жилийн ЭШ-д 35.939 шалгуулагч бүртгүүлсэн. Бүртгэл цахимаар хоёр сарын хугацаанд үргэлжилсэн.
Энэ онд 12 дугаар анги төгсөж байгаа 32 353 суралцагч байгаа бол өмнөх оны 3586 шалгуулагч бүртгүүлсэн.
Өнөөдөр Түүх, Англи хэлний шалгалтууд эхэлж байгаа. Мөн шууд засалтын шилэн технологи ашиглан шалгалт бүрийн дараа шалгалтын байрны тусгайлан зассан анги танхимд хариултын хуудсыг уншуулан шалгуулагчийн анхны оноог мэдээлнэ” гэжээ