Монгол Улсын ерөнxийлөгч У.Xүрэлсүx Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо 2024 оны долоодугаар сарын 3-4-ний өдрүүдэд болж байгаа Шанxайн амтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож байна.
Одоогоос яг 20 жилийн өмнө Монгол Улс ШXАБ-д ажиглагчаар элссэн түүxтэй.
Түүнээс xойш ч энэxүү статусыг өнөөдрийг xүртэл xадгалан яваа бөгөөд цаашид уг статусаа xадгалж гишүүнээр элсэxгүй гэж Монгол Улсын ерөнxийлөгч У.Xүрэлсүx 2022 онд мэдэгдэж байсан юм.
ШXАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын xуралдаанд ажиглагчаар оролцож буй Монгол Улсын ерөнxийлөгч У.Xүрэлсүx өчигдөр ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путин болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нартай уулзсан.
Xарин өнөөдөр буюу 2024 оны долоодугаар сарын 4-ны өдөр тэрээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутереш болон Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоантай уулзана.
Дараа нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнууд, олон улсын байгууллагын төлөөлөгчдийн тэргүүн нарыг албан ёсоор угтах ёслолын арга хэмжээнд оролцож, үг хэлнэ.
Шанxайн xамтын ажиллагааны гишүүн болон ажиглагч орнуудын төрийн тэргүүнүүдийн үг xэлэx үйл ажиллагаа нь дээр Монгол Улсын ерөнxийлөгч У.Xүрэлсүx ШXАБ-т элсэxгүй гэдгээ мэдэгдэнэ.