
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 205-р тогтоолоор “Төрийн албаны өдөр”-ийг жил бүрийн 7 дугаар сарын 3-ны өдөр байхаар тогтоосон.
Тэгвэл өнөөдөр “Төрийн албаны өдөр“-ийг тоxиолдуулан төрийн албаны шалгалт өгч тэнцсэн нийслэлийн 26 байгууллагын 133 албан хаагч тангарагаа өргөлөө.
Ёслолын ажиллагаанд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх Салбар зөвлөлийн гишүүн, Тэргүүн түшмэл Б.Батбямба, Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх Салбар зөвлөлийн гишүүн, тэргүүлэх аудитор М.Эрдэнэжаргал, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх Салбар зөвлөлийн гишүүн И.Баттөгс нар оролцож, төрийн албан хаагчдад амжилт хүслээ.

Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолыг нээлтийн үеэр НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх Салбар зөвлөлийн гишүүн, Тэргүүн түшмэл Б.Батбямба
“Та бүхнийг Монгол улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон ард түмнийхээ тусын тулд өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллана гэдэгт найдаж байна” хэмээн хэлсэн юм.
