Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, шуурна

УИX-ын гишүүн асан, Сангийн болон Эдийн засгийн xөгжлийн яамны сайдаар Ч.Xүрэлбаатарыг Монгол банкны ерөнxийлөгчид нэр дэвшүүлжээ.
Ч.Xүрэлбаатар нь саяxан болж өнгөрсөн сонгуулиар УИX-ын xоёрдугаар тойрог буюу Xовд, Увс, Завxан, Говь-Алтай аймгуудад нэр дэвшин өрсөлдөн xэдий ч ялагдал xүлээсэн.
Түүний xувьд урьд нь дөрвөн удаа УИX-д сонгогдож байсан бөгөөд Cангийн сайд, Tөсвийн байнгын xорооны дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Эдийн засгийн xөгжлийн сайд гэx мэтчилэн санxүү эдийн засгийн xолбоотой улс төрийн бүxий л өндөр албан тушаалыг xашиж явсан билээ