Ж.Баярмаа: Бидний адлаад байсан социализмын үед ч үнэгүй үзвэр байгаагүй
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК нь ажилчдын ХАБЭА-н хууль тогтоомжийн мэдлэгийг дээшлүүлэх, ажлын байрны аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилтот ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр /2024.05.02/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Монголын төмөр замчны үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ажилтан албан хаагчидтай уулзаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.