Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад итгэл сэтгэлээрээ зүтгэж байгаа төрийн албан хаагчид та бүхэндээ “Төрийн албаны өдөр”-ийн мэндийг дэвшүүлье.
Төрийн албан хаагч Та бүхний Улаанбаатар хотын хөгжлийн төлөө зориулж буй сэтгэл зүтгэл, оролцоо санаачилга, ажил үйлчилгээний бахдам үр дүнг энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Цаашид Та бүхэнтэй хамтран хэрэгжүүлэх ажил, шийдвэрлэх зорилт бүр их байгаа гэдгийг нийслэлийн удирдлагын багийн өмнөөс уламжлан, улс, иргэддээ улам сайн үйлчлэх эрхэм зорилготой төрийн албыг төлөвшүүлэн хөгжүүлэхийн төлөөх ажил нь амжилттай, үйлс нь бүтэмжтэй байхын сайны ерөөлийг төрийн нийт албан хаагчдадаа чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье!
Монгол төрийн төрт ёсны түүхэн уламжлал үеэс үед мөнхөд бадран орших болтугай.