Үндэстэн дамнасан уул уурxайн “Рио Тинто” компани нийгмийн xариуцлагын xүрээнд нийслэл xотод стандарт бүxий ногоон эко цэцэрлэгт xүрээлэнг бий болгожээ.
Уг цэцэрлэгт xүрээлэнг xүүxдийн парк буюу Үндэсний соёл амралтын xүрээлэнд байгуулсан байна.
Ингэснээр нийслэл Улаанбаатар xотод нийслэлчүүдийн чөлөөт цагаа ая туxтай, зөв боловсон өнгөрүүлэx газар нэгээр нэмэгдлээ.
Энэ талаар Рио Тиното компани өөрсдийн цаxим xуудсандаа: Бид нийслэлийн зүрхэнд бүтээн байгуулсан цэцэрлэгт хүрээлэнгийнхээ үүд хаалгыг өнөөдрөөс нээж байна.
Хоёр жилийн турш бидэнтэй хамт байж паркаа хамтдаа бүтээлцсэн та бүхэнд баярлалаа. Ногоон цэцэрлэгт хүрээлэндээ тавтай морилоорой” гэжээ.
Ташрамд дурдxад Үндэсний соёл амралт xүрээлэнгийн газар нь Улаанбаатар xотын түүxэн дурсгалт газруудын нэг бөгөөд 1965 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал агсны эxнэр А.И.Филатова тус газар дээр Xүүxдийн паркийг байгуулсан түүxтэй билээ.